94 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үүнээс үүдэн Улсын Их Хурлаас 1996 оны 1 дүгээр сарын 22ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Шимтгэл ноогдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ” тогтоохоор заасан. Даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр боддог тул энэхүү дээд хэмжээ нь тэтгэврийн дээд хязгаарыг хуулиар тогтоосон гэсэн үг юм. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар тогтоол, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тогтоохыг Засгийн газарт даалгасны дагуу “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 80.0 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд уг тогтоолд 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс дээгүүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг энэ тогтоолоор тогтоосон дээд хэмжээнээс хэтрээгүй цалингаас нь тэтгэврийг шинэчлэн тогтоох арга хэмжээ авсны дагуу 1995 оноос өмнө тогтоогдсон бүх хүмүүст үйлчилж байсан. Энэхүү 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнөх тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 80.0 мянган төгрөг байсныг 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар 120.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхдээ тухайн үеийн хөдөлмөр хөлсний доод хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан иргэдийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ зэргийг баримталсан юм. Ийнхүү өөрчилсөн нь 80.0 мянган төгрөгөөс дээш, төгрөгийн цалин авч байсан иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх нөхцөл болсон. Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж хэрэгжүүлснээр энэхүү хязгаар 120.0 мянган төгрөг болсон юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5