196 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээг Үндсэн хуулиар олгоогүй гэж үзэж байна. Ер нь, төрийн дээд байгууллагуудын шийдвэрийн халдашгүй байдлын хүрээ буюу “дархлаа” гэж байдаг. Засгийн газар нь шийдвэрээ хууль биелүүлэх зорилгоор хуульд нийцүүлэн гаргадаг ба тэр нь тодорхой хувь иргэнд шууд чиглэх биш улс орны тодорхой хүрээ, салбарт үйлчлэхээр гардаг. Тэр утгаараа Засгийн газар, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч зэрэг байгууллагын шийдвэрийн дархлаа, баталгаа нь нийтийн ашиг сонирхол байдаг. Хэрэв Засгийн газар үнэхээр хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргавал Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, улс төрийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн: “1.Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна. 2.Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана” гэснээр тодорхойлогдож байна. Тэрчлэн Ерөнхий сайд тодорхой хувь этгээдийн ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргадаггүй нь “Ерөнхий сайдын бүрэн эрх” гэсэн Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлээс тодорхой байгаа билээ. 3.Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй гэж иргэн, хуулийн этгээд үзвэл Засгийн газарт өөрт нь, эсхүл Улсын Их Хурлын гишүүнд буюу шууд Улсын Их Хуралд өөрт нь хандан шийдвэрлүүлэх эрх Үндсэн хууль, бусад хуулиар иргэдэд нээлттэй юм. Хэрэв хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрхийг Улсын Их Хуралд хүлээлгэсэн байна. Үүнээс гадна, Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг үндэслэн Засгийн газрын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд хандан шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм. 4.Монгол Улсын иргэн Засгийн газрын хууль бус шийдвэрийн талаар Засгийн газар, Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэц /Цэц өөрөө шүүх/-д гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй байгаа тул Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх хязгаарлагдсан гэдгийг зөвшөөрөх боломжгүй байна, нөгөө талаас, бидний өргөдлийн агуулга нь эл үндсэн эрхийг хязгаарласан тухай биш, харин Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулиас гадуур журмаар хүчингүй болгох
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5