108 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван есдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7 дахь заалтуудыг зөрчөөгүй байна. 2. Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн дээр нэр дурдсан 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна” гэжээ. Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2005 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн чуулганы хуралдаанаар хянан хэлэлцэж 61 дүгээр тогтоол гаргаж, “Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн 2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ. Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ: “Нийгмийн хамгааллын асуудал доторх нилээд томоохон асуудал тэтгэврийн харилцааны асуудал байгаа. Энэ чиглэлээр нилээд эгзэгтэй гэсэн тодорхой тоо хязгаар дээр хүмүүс гомдол гаргаж үүнийг Үндсэн хуулийн цэц их суудлаараа авч хэлэлцэж байгааг би өнөөгийн тулгамдсан бэрхшээлүүдтэй уялдуулж авч үзэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байгаа юм. Улсын Их Хурал дээр шийдвэр гаргахдаа нийт ахмадуудын хүрээнд асуудлыг яаж авч шийдэх ёстой юм, гарсан шийдвэр нь хаанаас гарч явсан юм, цаашид гарах үр дагавар нь юу юм бэ гэсэн байдлыг нилээд дэлгэрэнгүй авч үзсэн. Харамсалтай нь энд шүүмжлэлтэй хэсэг нь тодорхой тэр үндэслэлүүд Цэцэд гаргаж, ирээгүй юм байна би энийг уучлалт гуйгаад сая бас чадах чинээгээрээ Их Хурлын нэрийн өмнөөс тайлбар хийсэн гэж ингэж бодож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5