68 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг нийтийн эрх зүйн байгууллага мөн. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж буй шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “захиргааны акт” гэсэн тодорхойлолтод бүрэн нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр нь 1/захиргааны байгууллагаас гаргасан захирамжилсан шийдвэр, 2/нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, 3/эрх зүйн үр дагавар шууд бий болгосон, 4/ гадагшаа чиглэсэн зэрэг шинжээрээ захиргааны актад хамаарна. Харин өргөдөл гаргагч нарын тайлбарласан шиг Үндсэн хуулийн шинжтэй акт биш юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтын дагуу шүүгч захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн маргаан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Үндсэн хуулийн цэцэд шилжүүлэхээр хуульчилсан юм. Иймд өргөдөлд дурдсан “Үндсэн хуулийн бус эрх зүйн харилцааны хүрээнд захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байх давуу боломжийг захиргааны хэргийн шүүхэд олгосон байна” гэсэн саналыг зөвшөөрөх боломжгүй юм. Мөн “сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх тухай маргааныг гагцхүү Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж байхаар зааж өгсөн нь тодорхой байна” гэж өргөдөлд дурдсаныг зөвшөөрөх боломжгүй. Учир нь: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад “ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр заасан билээ. Үүнээс үзэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагаас гаргасан шийдвэртэй холбогдсон маргаан Үндсэн хуулийн цэцэд хамаарахгүй бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхэд харъяалагдаж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь төрийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж байгаа нийтийн эрх зүйн субъектын хувьд тус улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Эдгээр хууль тогтоомжийн нэгийг зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд биш захиргааны хэргийн шүүхээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5