Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

26 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл энэ зүйлийн 4-т: “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байхад 3 шүүгч гурван өөр санал гаргавал шүүх хуралдаан даргалагчийн саналаар шийдвэр гаргана…” гэж зааж агуулгын илэрхий зөрчил гаргасан байна. Мөн Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ олонхийн саналаар шийдвэр гаргана” гэсэн нь хууль тогтоогч Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлогдсон “хамтын зарчим” гэсэн ойлголтын гол агуулга нь асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн утга гэдгийг салбар хууль гаргахдаа тодруулан зааж өгчээ гэж ойлгогдож байна. Эдгээрээс үзвэл хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх үед 3 өөр санал гарсан бол хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсгийн агуулга, олонхийн саналаар шийдвэр гаргах зарчмыг зөрчсөн нь харагдаж байна. Маргааны II хэсгийн талаар: 4. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж Иргэний хэргийн байцаан шийтгэх ажиллагааны төлөөлөлтийн хэлбэрийг тоочиж тодорхойлохдоо төлөөлөлтийн зарим боломж, хэлбэрийг орхигдуулж явцууруулсан тал харагдаж байгаа боловч үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх шууд үндэслэл тогтоогдохгүй байна. 5. Иргэн П.Баттогтох өргөдөлдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4, 32 дугаар зүйлийн 4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалт; Арван зургадугаар зүйлийн 12, 14 дахь хэсгийн заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хүлээж авах боломжгүй байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дугээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5