56 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчжээ гэжээ. Мөн өргөдөл гаргагч цааш нь энэ зарчим нь шүүх хэрэг, маргааныг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед тод илрэх учиртай гэж бичсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ” гэсэн заалт нь шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдолгүй учраас Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-нд баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний нэхэмжлэлийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хуваарилдаг байсан өмнөх зарчмыг үндсээр нь өөрчилж шүүгч бүрт урьдчилсан байдлаар тухайн жил, хагас жилд тус шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарилж байхаар тогтоосон юм. Ингэснээр хэрэг шийдвэрлэхэд аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг хааж, шүүгчийн хараат бус байх зарчим буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна…” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүгчдийн зөвлөлгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ…” гэжээ. Дээрх заалт нь: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн нь шүүхээс хэрэг, маргаан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5