Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

129 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2005.10.13 Дугаар 58 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/06 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтнь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй”; Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Нам үүсэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож болно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2/06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5