Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

153 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.11.16 Дугаар 2/08 Улаанбаатар хот Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Цэцийн гишүүн П.Очирбат, Л.Рэнчин, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 19 тоотод оршин суугч, иргэн Д.Янжинхорлоо, Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Оргил, Г.Занданшатар нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ”, 27.2-т ”Шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5