20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1 дэх хэсэгт: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц… хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг. Энэ заалтын агуулгад иргэний хэргийн шүүх ажиллагаанд тухайн иргэн өөрийгөө иргэний эрх зүйн зарим чадамжтай болон иргэний эрх зүйн чадамжгүй иргэнээс бусад хэнээр ч төлөөлүүлж, эрх ашгаа хамгаалуулж болох тийм хууль зүйн орчин, баталгааг бүрдүүлэх үүрэгтэй байх явдал хамаарагдана. Түүнчлэн “…хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна…” гэсэн заалт нь тухайн иргэн өөрийн хэрэг, маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн, өмгөөлөгчөөр болон өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадах бусад этгээдээр тус тус өөрийгөө төлөөлүүлж болох боломжийг өөртөө агуулсан маш өргөн хүрээтэй ойлголт билээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Үндсэн хуулийн дээр дурдсан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц…хууль зүйн… баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн үүрэг бүхий заалтыг хэрэгжүүлэхэд дөхөм болох биш харин эсрэгээр нь буюу “хүний төлөөлөх, төлөөлүүлэх эрх”-ийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна.” гэжээ. Өргөдөл гаргагч ийм үндэслэл, тайлбаруудыг дурдаад хүсэлт болгохдоо: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн: “Ардчилсан ёс … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа тул уг заалтыг хүчингүй болгож өгнө үү. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийн 1 дэх өгүүлбэр бүхий заалт, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн холбогдох заалтууд, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул уг заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Өргөдөл гаргагч өөрийн 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гарөгасан өргөдөлдөө 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5