Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

82 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл түвшингийн тухайд үндэсний нөхцөлийг хэрэглэх болно гэж монголын төлөөлөгч мэдэгдсэн. Монгол Улс нь 1997 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн импортлож байгаа нийт барааны тухайд худалдааны татварыг хэрэглэхтэй холбогдсон ялгаварлан гадуурхах явдлыг устгах болно гэж монголын төлөөлөгч мэдэгдсэн. Ажлын хэсэг эдгээр үүрэг амлалтыг анхааралдаа авсан” гэжээ. 4. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааны бодлого хянах байгууллага 2005 оны 3 дугаар сарын 15, 17-нд “Монгол Улсын худалдааны бодлогыг хянасан тухай” Хурлын Тэргүүлэгчийн хаалтын тэмдэглэлд зарим нэг бараанд ногдуулж буй онцгой албан татварыг үндэсний нөхцлөөр мөрдүүлэхийг гишүүн орнууд Монгол Улсаас хүссэнийг тэмдэглэжээ. 5. Сангийн сайд Н.Алтанхуяг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан дээр өгсөн хариултдаа, мөн Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд 2005 оны 3 дугаар сарын 30-нд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 1/780 дугаар албан бичигтээ Монгол Улс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг хүлээн зөвшөөрчээ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1.2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр баталсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж “эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам.долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам.долларын онцгой албан татвар ногдуулахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”; мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5