Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрийгөө төлөөлүүлэхээр тохиролцож, түүнд итгэмжлэл олгох гэтэл иргэн Б-д хууль зүйн тийм боломж алга байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт түүнд тийм боломж олгоогүй байгаа бөгөөд энэ нь иргэн Б-гийн хууль ёсны эрх, ашгийг шууд зөрчиж байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт: “…Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Иргэн хүн энэхүү эрхээ эдлэх эсэх нь түүний хүсэл зориг, үзэмжийн асуудал билээ. Хэрэв иргэн энэ эрхээ эдэлж, өөрийнхөө зөрчигдсөн болон зөрчигдөх гэж байгаа эрх ашгаа хамгаалуулахаар өргөдөл, гомдол гаргаж болох ба энэ тохиолдолд хууль зүйн бүхий л бололцоог ашиглах боломжтой байдаг. Тэрхүү боломжуудын нэг нь бусдаар өөрийгөө төлөөлүүлэх явдал бөгөөд төлөөллийн талаархи үндсэн харилцааг Иргэний хуулийн 62-70 дугаар зүйлүүдээр зохицуулдаг билээ. Төлөөллийн талаархи уг зохицуулалт нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар: “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж төлөөллийн харилцаа үүсэх үндэслэлийг заажээ. Харин уг хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно” гэж заасан бөгөөд уг заалтын агуулгыг үзвэл аливаа хүн /төлөөлүүлэгч/ иргэний эрх зүйн зарим чадамжтай болон иргэний эрх зүйн чадамжгүй иргэнээс бусад хэнээр ч өөрийгөө төлөөлүүлж болохоор байна. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг тодорхойлсон байна. Ер нь аливаа төлөөллийн харилцаа нь Иргэний хуульд заагдсан дээрхи зохицуулалтын хүрээнд явагдах учиртай. Хэдийгээр салбар эрх зүйн онцлог гэж байх боловч шүүх иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа л юм бол Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд төлөөллийн харилцааг зохицуулахдаа Иргэний хуульд заасан төлөөллийн талаархи үндсэн зохицуулалтыг хэт явцууруулж тусгах ёсгүй билээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5