Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

99 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2005.11.13 Дугаар 61 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндсэн х уулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1.6-д заасныг үндэслэн Монгол улсын Их хурлаас ТОГТООХ нь: Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22 дугаар тогтоолын “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн 2 дахь заалтнь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5