146 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгийн заалтыг зөрчсөн байна. 2. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд “намын бүлэгт зөвхөн тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэсэн нь Улсын Их Хурлын сонгуулийн хуультай зөрчилдөж улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Уг хуулийн 2 дугаар зүйлд “Энэ хууль Улсын Их Хурлын 2004 оны 4 дэх удаагийн ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд үйлчилнэ” гэж заасан нь аливаа хууль нийгэмд тэгш, тогтвортой үйлчлэх суурь зарчмыг алдагдуулж, тодорхой хэсэг, бүлгийн ашиг сонирхлыг хамгаалж, ялгавартай хандсан байна. Тодорхой субъектэд зориулж хууль гаргасан байна гэж үзэж байна. Иймд Улсын Их Хурлын 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байхыг тогтоож өгнө үү” гэжээ. Иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно” гэж заасан бөгөөд энэ нь нам, эвслийн бүлэг зөвхөн тухайн сонгуулийн дүнд л бий болох, ийнхүү бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгох нь Үндсэн хуулийн үзэл баримтлал болохыг хуульчилсан явдал юм. Нам, эвслийн бүлэг зөвхөн тухайн сонгуулийн үр дүнд бий болно гэдэг нь тэдгээрийн сонгогчдын өмнө хүлээх үүрэг хариуцлагатай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдоос амлалт авч нам, эвслийн бүлэг байгуулан сонгогчдын саналыг авсан бол тухайн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өгсөн амлалтаа биелүүлэх үүднээс бүлгээр хамтарч ажиллах ёстой. Гэтэл дээрх хууль батлагдсанаар нам, эвслийн бүлэг дуртай цагтаа тарж, эргэж байгуулагдахдаа нийт сонгогчдын өмнө ямар ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй өөрсдийн хийсэн алдаатай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5