Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

35 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ны өдрийн 19 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалтын дагуу Дээд шүүхээс иргэний тодорхой хэргийн талаар гаргасан 2003 оны 19 дүгээр тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд заавал биелэгдэх учиртай. Гэтэл иргэний уг хэргийн нэхэмжлэгч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нарын зэрэг хүмүүс “иргэний” хувиар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт бичсэн, хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтэд албан бичгээр хариу өгснийг Үндсэн хуулийн цэцээр хянуулж дүгнэлт гаргуулах замаар шүүх, шүүгчид эргэж нөлөөлөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхийг оролджээ. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан 3 төрлийн үндэслэл байвал хийгдэж болох хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагаа болохоос бус иргэний хэрэг болгонд, эсхүл хүсэлт гаргах болгонд заавал хийгдэж байх хуулиар үүрэг болгосон ажиллагаа биш юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/-ийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэсэн заалтаас тодорхой ойлгогдоно. Энэхүү “болно” гэж зөвшөөрсөн заалтыг “шүүх, түүний ерөнхий шүүгч нарт уг хэргийг заавал хуралдаанаар хянах”-ыг үүрэг болгосон заалт гэж ойлгох боломжгүй. Учир нь энэ асуудлаар хууль тогтоох байгууллага болон Улсын Дээд шүүхээс албан ёсны тайлбар гараагүй, тиймээс шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт нэрлэсэн 3 төрлийн үндэслэл байхгүй нь илт тохиолдолд хүсэлтэд албан бичгээр хариу өгдөг практик шүүхэд мөрдөгдөж байгаа билээ. Нэхэмжлэгч “Монполимет” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтэд дурдсан “Комацу” компанийн харьяа группын менежер Тэцуо

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5