Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

88 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн С.Батсүх гаргасан өргөдөлдөө: “2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Засгийн газар “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолд: -1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай гэжээ. Тогтоолын энэ заалтыг тэтгэвэрт байгаа иргэний хувьд тэтгэврийн насныхныг 1998 оноос өмнөх хойнох гэж хоёр хувааж ялгавартай хандсан бодлогын шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Яагаад гэвэл: 1. 1998 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс бол одоо өндөр настай болсон, түргэн хорогдох замдаа орсон, 2. Эдгээр хүмүүсийн ихэнх нь социалист нийгмийн үед хөдөлмөрлөж байсан, одоогийн нийгэмд онцын хэрэггүй гэж үзсэн бололтой. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй Засгийн газар маань иргэддээ ялгавартай хандаж, зарим иргэдийн эрхийг хөндөж байна. Энэ нь Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дугаар заалтыг зөрчиж байна. Иймд хянан үзнэ үү” гэжээ. -Иргэн Ж.Батсамбуу гаргасан өргөдөлдөө: “Миний бие 1952 оноос хойш Сангийн яам, Улаанбаатар хотын захиргаа, Намын хороо зэрэг байгууллагуудад тасралтгүй ажилласан билээ. Би 1990 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгоход сарын дундаж цалин 1193 төгрөг болж, 38 жил ажилласнаар тэтгэврийг тогтоосон юм. Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор итгэлцүүрийг 100-аар тогтоож тэтгэврийн зөрүүг багасгах, тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлсэн нь төр засгаас өндөр настнуудад үзүүлж байгаа баярлууштай арга хэмжээ боллоо. Гэтэл энэ тогтоолын II заалт нь сарын тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосноос болж, миний ажил хөдөлмөр хийж авсан сарын дундаж цалин 119300 төгрөг нь тогтоолд заасан 120000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй байхад автоматаар хасч 106000 төгрөг болгож тэтгэвэр олгосноос гадна 7.5 хувиар тэтгэврийг нэмээгүй, давхар давхар хохироож байгаа нь Үндсэн хуулиар олгосон эрхээ ч эдэлж чадахгүй болсон нь гомдол гаргах гол шалтгаан болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5