Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

78 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалт өөр хоорондоо зөрчилдөж байгаа үед ДХБ-ын хэлэлцээрийн заалтыг баримтлах ёстой. Тэгэхээр дотоодын болон импортын пивонд ногдуулсан онцгой албан татварын хувь хэмжээтэй холбоотойгоор маргаан үүссэн тохиолдолд шүүх Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалтыг бус, харин ДХБ-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлах, түүнийг удирдлага болгон асуудлыг шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Эндээс дүгнэж үзэхэд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалтыг шүүх, эрх бүхий бусад байгууллагууд хэрэглэх боломжгүй байна. Ийм учраас хэрэглэх боломжгүй бөгөөд Үндсэн хуульд харшилсан дээрх хуулийн заалтыг хүчингүй болгох, улмаар дотоодын болон импортын пивонд ногдуулах онцгой албан татварын хэмжээ адил байхаар хуульчлагдах ёстой хэмээн үзэж, дараахь шаардлагыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байна. Нэгдүгээрт, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалт нь импортын пивонд ногдуулах онцгой албан татварыг дотоодын пивонд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээнээс илт илүү, 1.5 дахин өндөр хувь хэмжээгээр тогтоосноороо Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг шууд зөрчиж, улмаар Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх тухай Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоох, Хоёрдугаарт, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалтын “0.50 ам.доллар” гэсэн хэсгийг Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын хэлэлцээрт нийцүүлэх арга хэмжээг авч өгнө үү” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын дэд даргын 2005 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 58, 4 дүгээр сарын 12-ны өдрийн 60 дугаар захирамжаар томилогдож, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Засгийн газрын гишүүн, Сангийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5