Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

114 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна”, мөн “Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1-д “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах… ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасныг зөрчиж байна. Энэ нь прокурорт өөрийн үзэмж, санаачилгаараа мөрдөн шалгах эрхийг олгосон төдийгүй Улсын Ерөнхий прокурорын мэдлийн мөрдөн байцаалтын үйл ажиллагааны ажилтан буюу албаны тогтолцоог бий болгож Үндсэн хуулиар тогтоосон прокурорын чиг үүрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг эрхлэх болгон нэмэгдүүлсэн нь Үндсэн хуулийн дээрх заалт төдийгүй мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалттай нийцэхгүй байна. Үндсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж мөрдөн байцаах ажиллагааг прокурорын хяналтад, тэр тусмаа Улсын Ерөнхий прокурорын мэдэлд шууд үйлчилж байхаар заасан нь нэгдмэл төрийн байгууламжтай Монгол Улсын хувьд тусгайлсан эрх, чиг үүрэг бүхий прокурорын байгууллагад, түүнийг төлөөлж байгаа Ерөнхий прокурорын мэдэлд хүч болгон хуульчилсан нь нэн гайхалтай байна. Иймд Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчиж буй Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Улсын Ерөнхий прокурорын дэргэд мөрдөн байцаах алба ажилуулахтай холбогдсон заалт болон уг хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэсэн заалтыг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Н.Даваадорж 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бичсэн нэмэлт тайлбартаа: “Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа” гэснийг өргөдөлд “мөрдөн байцаах ажиллагаа” гэж бичсэний учир нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба мөрдөн байцаах ажиллагаа явуулахаар хуульчилсантай холбоотой, нөгөө талаар Үндсэн хуульд Прокурорын байгууллагыг мөрдөн байцаах ч бай, мөрдөн шалгах ч бай аль аль үйл ажиллагааг явуулах эрх зүйн үндсийг тодорхойлоогүй, мөн Прокурорын байгууллагын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5