147 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бодлого, буруутай үйл ажиллагааг өмнөх дуусгавар болсон нам, эвслийн бүлэгт тохоох, ингэснээрээ нийгмийн өмнө хүлээх хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлж байгаа юм” гэжээ. Гурав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: 1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудалтай нам /эвсэл/ бүлэг байгуулж болохоор заасан боловч эвсэл цуцлагдсан тохиолдолд эвсэлд багтаж байсан 8-аас доошгүй суудалтай нам бүлэг байгуулж болох эсэх нь тодорхой бус, үүнээс шалтгаалж Улсын Их Хурлын 2004 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан “Эх орон-Ардчилал” эвсэл цуцлагдахад 8-аас дээш суудалтай Ардчилсан нам бие даасан бүлэг байгуулах бололцоогүй байсан билээ. Энэ байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг дараахь үндэслэлээр хэрэгжүүлэх замыг бүрхэг болгож байна гэж үзсэн юм: 1/ хуулийн тодорхой бус заалтаас шалтгаалан “Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь ардчилсан төрийг төлөвшүүлэх, ард түмний хүсэл зориг, эрх ашиг, эв нэгдлийг хангах, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлэх зарчимд үндэслэнэ” гэсэн заалт амьдралд хэрэгжих боломжийг хааж байна; 2/ Парламентын засаглалыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан манай орны хувьд парламентат ёсыг бэхжүүлэх нь чухал зорилт билээ. Энэ зорилтын хэрэгжилт Улсын Их Хурлын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтаас шууд хамааралтай. Эвсэл цуцлагдсан тохиолдолд намын бүлэг байгуулж болохгүй байх нөхцөл байдал нь тухайн эвсэлд багтаж байсан 8-аас доошгүй суудалтай намыг дэмжиж, саналаа өгсөн сонгогчдыг төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох боломжгүй болгож байгаа. 3/ Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж, уг хуулийн тодорхой зарим заалт хэрэгжих боломжгүй байдал бий болсон. Дээрх нөхцөл байдал нь иргэний төрийн эрх барих
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5