33 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн иргэн Д.Намсрайжав, О.Баясгалан нар 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянуулах тухай хэргийн оролцогчдын хүсэлтийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат дангаар хянан шийдвэрлэх явдал сүүлийн үед гарч эхэлж байгаа бөгөөд үүнийгээ Ерөнхий шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсгийн “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дараах үндэслэл байвал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэсэн заалтыг барин тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл байвал “шинэ нөхцөл байдал”-аар хэргийг хянаж ч болно, хянахгүй байж ч болно гэж үздэг. Харин мөн хуульд “Хүсэлтийг шийдвэрлэх” гэсэн 181 дүгээр зүйл байгааг Ерөнхий шүүгч “олж хардаггүй” юм. Энэ зүйлийн 181.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дээр мөн зүйлийн 181.5 дахь хэсэгт “Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана” гэсэн байгаа. Хэрэв Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хууль зөрчсөн өнөөгийн практикаар “шинэ нөхцөл байдал”-аар хянуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн аваад, “шинэ нөхцөл байдал” мөн эсэхийг дангаараа шийдвэрлээд эхлэх юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “181 дүгээр зүйл” энэ хуульд байх шаардлага байна уу? гэдэг асуулт аяндаа гарч ирнэ. Тэгээд ч Ерөнхий шүүгч “шинэ нөхцөл байдал” биш гээд л нэгэнт шийдвэрлэчихсэн бол хэргийг Улсын Дээд шүүх дахин хянан үзэх хуулийн механизм байхгүй байгаад хамаг “аюул” нь оршиж байгаа юм. Бид Үндсэн хуулийн цэцэд хандахдаа Монполимет, Эрэл компанийн хооронд үүссэн маргааныг ямар нэгэн байдлаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, харин Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч бидний хүсэлтийг хянахдаа дээр дурдсанаар Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хянуулах хүсэлт гаргасан. Иймд энэ ажиллагаа нь Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Үндсэн хуулийн цэц хөндлөнгөөс оролцсон хэрэг болохгүй гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5