77 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ…” хэмээн тус тус заасан байдаг. Түүнчлэн Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд мөнхүү олон улсын гэрээний заалтыг баримтална” гэж заасан. Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь заалт нь импортолсон бараа бүтээгдэхүүн буюу импортын пивонд ногдуулах онцгой албан татварыг дотоодын бараа бүтээгдэхүүн буюу пивонд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээнээс илт илүү, 1.5 дахин их, өндөр хувь хэмжээгээр тогтоосон учир Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалт буюу Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн заалтыг илтэд зөрчсөн хэмээн үзэж байгаа болно. Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтуудаас үзэхэд Монгол Улс нь ДХБ-д элсэн орж, ДХБ-ын хэлэлцээрт нэгдэн орсон тул уг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. Энэхүү үүрэгт дээрх хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт нэгэн адил хамаарч байна. Гэтэл дотоодын болон импортын пивонд харилцан адилгүй татвар ногдуулахаар хуульчлан тогтоосноороо манай орон Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчлөө. Нөгөө талаар Үндсэн хуульд заасан ёсоор Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж эхэлдэг. Тэгвэл ДХБ-ын хэлэлцээрт нэгдэн орсон 1996 оноос эхлэн уг хэлэлцээр нь манай дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж байгаа нь ойлгомжтой. Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд мөнхүү олон улсын гэрээний заалтыг баримтална” гэж заасан байдаг. Энэ үүднээс авч үзвэл ДХБ-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт болон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5