46 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор, Л.Даваацэдэв нарыг томилсон бөгөөд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Үндсэн хуулийн цэцэд 2004 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10/3256 дугаар албан бичгээр өгсөн тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан нь нэр бүхий иргэдийн өргөдөлд дурдсанчлан “газрын хэвлий, түүний баялгийг төр өмчлөх “онцгой” эрх”-ийг илэрхийлж байгаа нь үнэн юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсад төр, түүнээс эрх олгосны дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын төлбөрийн тухай түүнчлэн Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу өмчийнхөө газрыг бусдад ашиглуулах, эзэмшүүлэх шилжүүлэх нь нээлттэй байдаг. “Өмчлөх эрх” гэдэг нь өмчлөгч этгээд уг өмчөө өөрөө мэдэж эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах тухай асуудал байдаг нь Иргэний хуулийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, 101.6-д “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэснээс ихээхэн тодорхой харагдана. Эндээс үзвэл төр өмчлөгчийнхөө хувьд тодорхой газрыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд лиценз буюу тусгай зөвшөөрлөөр олгож, тодорхой хугацаа, гэрээтэйгээр эзэмшүүлж, ашиглуулах хууль зүйн боломж бүрэн байгаа нь харагдаж байна. Ийнхүү тодорхой этгээдэд газар эзэмшүүлж, ашиглуулах нь нээлттэй тул Үндсэн хуулийн дээрх заалт зөрчигдсөн гэж үзэх үндэсгүй юм. 2. Нөгөө талаас Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, …эрхтэй” гэж заасны дагуу аж ахуй эрхлэгч буюу ашигт малтмалын лиценз эзэмшигч этгээдэд хууль тогтоомжийн дагуу газар эзэмшиж, ашиглах эрх нь нээлттэй. Ийнхүү хууль тогтоомжийн дагуу тодорхой газрыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5