Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

30 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэхэмжлэл гаргаж, уг маргааныг Хан-Уул дүүргийн шүүх 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 64а дугаартай шийдвэр, мөн энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр авч хэлэлцээд 13 тоот магадлал гаргасан. Дээрх шийдвэр, магадлалыг хяналтын журмаар Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 182 тоот тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолоор Монполимет ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг авч хэлэлцсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 64а дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Гэтэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат нь …анхан шатны шүүхийн 64а дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 13 дугаартай магадлал нь хууль зөрчөөгүй байна, … Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 182 тоот тогтоол үндэслэлгүй гэсэн илт хууль болон бодит байдалд үндэслэлгүй дүгнэлт бичиж, улмаар 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хуралдаанд оруулан хэлэлцүүлж 19 дугаартай тогтоол гаргуулсан. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Комацу компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын 126 дугаар бичигт дурдсан үнэ нь түрээсийн жишиг үнэ биш, харин лизингийн үнэ болох нь мэдэгдсэн, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед маргагч талууд мэдээгүйн улмаас шүүхэд гаргаж өгөөгүй, тухайн хэрэгт нотлох баримтын ач холбогдолтой, бусад уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хооронд гарсан маргаанд баримталж байсан Дэд бүтцийн сайдын 1996 оны 359 тоот тушаалаар баталсан жишиг үнэ байдаг зэрэг нь мэдэгдсэн тул бид дээрх лизингийн үнэ болон энэ тушаалд заагдсан тарифыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж тооцон Улсын Дээд шүүхэд хэргийг хянуулах тухай хүсэлт гаргасан билээ. Гэтэл бидний хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат дангаараа шийдвэрлэж 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1/2909 тоот албан бичгээр хариу ирүүлсэн билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5