Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

183 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.12.07 Дугаар 2/09 Улаанбаатар хот Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Цэцийн гишүүн П.Очирбат, Л.Рэнчин, Ж.Амарсанаа (илтгэгч), Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Мижиддорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхуяг нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Мижиддорж Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5