Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

64 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ерөнхий хороо “захиргааны хэрэг” мэт үзэж сонгуулийн хуулиас гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар урьдчилж шийдвэрлэж байх, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн талаар гомдол гаргагч Үндсэн хуулийн цэцэд эхэлж “зарга” мэдүүлж, дараачаар нь Үндсэн хуулийн цэцийн харъяаллын маргаан бус байвал сая Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байх гэх мэт Үндсэн хуулийн цэц, захиргааны хэргийн шүүх хоорондын маргааны харъяалал, шалгуур журмыг тодотгож Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоож өгөөгүй нь Захиргааны хэргийн шүүхэд Үндсэн хуулийн маргаан мөн эсэхийг тодорхойлох боломжийг олгож байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн практикаас үзэхэд Сонгуулийн ерөнхий хорооны УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн үр дүнтэй холбогдуулан гаргасан шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан шийдвэр гаргаж байна. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн 24, 59 дүгээр тойргийн сонгуулийн дүн, дахин санал хураалттай холбоотой маргааныг энд дурдаж болно. Хэрэв уг маргаан Үндсэн хуулийн цэцээр хянагдахгүй бол Сонгуулийн ерөнхий хорооны өөр ямар ч шийдвэр Үндсэн хуулийн цэцээр хянагдахгүй гэдэг нь тодорхой. Сонгуулийн ерөнхий хорооны УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн үр дүнтэй холбогдуулан гаргасан шийдвэр хууль зүйн агуулгаараа ч тэр, Үндсэн хуулийн үндэслэлээр ч тэр Үндсэн хуулийн цэцийн хяналтын шууд объект болж чадна. Сонгуулийн ерөнхий хорооны тухайн шийдвэр нь зөвхөн тодорхой нэгэн хувь этгээдийн эрх ашгийг хөндсөн, түүнд холбогдох асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн захиргааны байгууллагаас гаргасан нэг удаагийн чанартай захирамжилсэн акт төдий биш учраас Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж буй шийдвэрүүд нь өргөн утгаараа сонгогчийн субъектив эрх, нэр дэвшигч болон түүнийг дэвшүүлсэн нам, эвслийн эрх ашиг, сонгуулийн объектив дэг журмыг хамгаалах нийтийн ашиг сонирхлын зүй ёсны шаардлага, үндэсний эв нэгдлийг хангах зэргийг бодолцож хууль ёс, зүй ёсны дагуу гарах ёстой шийдвэрүүд байдаг. Чухамдаа эдгээр шийдвэрийг Үндсэн хуулийн заалт түүний үзэл санааны дагуу Цэц л авч үзэж залруулж, нийгэм-төрийн үйл ажиллагаанд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш эрх, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг чандлан сахиулах учиртай.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5