Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

96 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэд өргөдөлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж үг хэллээ. ҮНДЭСЛЭЛ: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар өргөдөл гаргасан иргэд, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, санал хүсэлтийг сонсож, мэтгэлцээний явцад үүссэн асуулт, хариултуудын агуулгыг нягтлан үзэж маргааныг урьдчилан шалгахад цугласан материал, мэргэжилтнүүдийн үзэл бодол, уг асуудалд холбогдолтой хууль тогтоомжууд, Засгийн газрын удаа дараагийн тогтоолууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын аргачлал, түүний өөрчлөлт зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг нягтлан нотолгооны баримтын чанартайгаар шинжлэн судалж үнэлэлт өглөө. Үүний үндсэн дээр хянавал: 1. а/ 1990 он ба түүнээс өмнөх онуудаас Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг наад зах нь 140-өөр тогтоох шаардлагатай; б/Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлсийг шинэ итгэлцүүрээр бодож нэмэгдүүлж гаргасан тэтгэврийг дахиад 7.5 хувийг нэмэх ёстой, гэтэл итгэлцүүрээр өсгөж бодоод нэмэгдсэн дүн нь 7.5 хувьд хүрч байвал тэтгэврийг 7.5 хувиар нэмэх заалтыг хэрэглэхгүй байгаа нь буруу, иймд үүнийг залруулах ; в/Тэтгэврийн зөрүү, худалдан авах чадварын уналтаас шалтгаалж дутуу олгогдсон тэтгэврийг нөхөн олгох ёстой гэсэн утгатай нэхэмжлэлийн шаардлагууд нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх асуудал биш учир хүлээн авах боломжгүй болно. Өргөдөл гаргасан иргэд энэ тухай асуудлаа төрийн зохих байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. 2.Нэхэмжлэгчдийн өргөдөлд дурдсан: а/ 1995 оноос эхлэн мөрдсөн Тэтгэврийн хуулиар 20-иос дээш жил ажилласан бол жил тутамд 1.5 хувийн нэмэгдэл олгодог журмыг 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүст хэрэглэхгүй байгааг засах; б/ Засгийн газрын 22 дугаар тогтоолын тэтгэвэр бодох 60 сарын дундаж цалинг 120.0-аас хэтрүүлж болохгүй гэсэн агуулгыг практикт гуйвуулж тэтгэвэр тогтоолгохоор сонгож авсан сар бүрийн цалинг 120.0-аас хэтрүүлэхгүй гэсэн журмаар хасаж тайрч байгаа нь буруу байна гэсэн утгатай нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль болон тогтоолд заасан утгаараа хэрэгжиж, зарим гажуудал байсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5