Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

109 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шийдвэр гаргахад нийт тэтгэврийг он онд нь хязгаартай, түрүүн Батсамбуу гуай ялгавартай гэж яриад байна, тодорхой хязгаартай хэмжээнүүд бариад тэрэнд нь хамааруулж өөрөөр хэлбэл тэтгэврийг зохицуулах, тэгшитгэх маягаар тогтоож ирснийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрний цаана энэний нөхцөл байдлыг нийтэд нь ойлгохгүйгээр шууд хязгаарыг авч хаях юм бол доод тэтгэвэр, дунд хэмжээний тэтгэвэр, өндөр хэмжээний тэтгэвэр авч байгаа гэсэн тэтгэвэр авагчдын маргаан, бие биенийгээ өндөр бага тэтгэвэртэй гэж ялгаварласан байдлаар ийш тийш нь хандаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн ийм байдлыг хэлье гэж бодож байгаа юм. Ялангуяа өнөөдөр тэтгэвэр авагчид юу гэж хэлж байна вэ гэхлээр тэтгэвэр авагч 180.0 мянга орчим буюу нийт тэтгэвэр авагчдын 82 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа, 0.5 орчим хувь буюу цөөн хүмүүс 80000 дээш төгрөгийн тэтгэвэр дээр байгаа гэсэн тоо хэмжээ байдаг. Энэ дотор гол масс тэтгэврийн бодлогыг шийдэх асуудал тулгамдсан зорилт болсон. Би түрүүн зориуд Ж.Амарсанаа гишүүний асуултад хариулсан. Монгол Улсын Их Хурал энд анхаарал тавьж хандаж байна. Улсын Их Хурлын даргын захирамж гарч, арван хэдэн хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн байгууллагууд, Улсын Их Хурал, Засгийн газар оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Тэтгэврийг он гарангуут нэмэгдүүлэх арга хэмжээг шийдвэрлэнэ. Энэний өмнө бид энд нилээд цэгцтэй бодлогыг тодорхойлж гаргая гэсэн ийм байр суурьтай байгаа юм. Хэрвээ болдогсон бол энэ 120.0 гэсэн энэ хязгаарыг хөдөлгөх гэж байна гэдэг энэ асуудал улсын хэмжээнд, тодорхой мэргэжлийн хүмүүсийн хүрээнд, төр засгийн удирдлагад Монгол Улсын Их Хурлын хэмжээнд энэ тодорхой яригдсан асуудал учраас энэ асуудлыг хэрвээ одоо түдгэлзэж болдог бол энэ хүрээнд нь бид энэ хүмүүстэй хамтарч ажиллаад энэ дээд, доод хэмжээний асуудал, тэтгэврийг нэмэх асуудлыг нэг мөр шийдэхгүй бол бас өрөөсгөлөөр энэ бодлогыг авч яваа бүхэл бүтэн хөдөлгөөн хэсэг бүлэг хүмүүс байгаа гэдгийг энд хэлэх хэрэгтэй. Бид ийм байдлаар Улсын Их Хурал дээр холбогдох тооцоог хийж байгаа хүмүүс дээр нилээд нухацтай авч үзэж байгаа гэдгийг энд хэлье энэ бол Үндсэн хуулийн цэцээс гарах шийдвэрт нөлөөлөх гэсэн санаа биш” гэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5