136 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл улс төрийн үзэл бодол, ашиг сонирхлоороо эвлэлдэн нэгдэх, түүндээ итгэл үнэмшилтэй, тууштай байж, улс төрийн амьдралд идэвхтэй байнга оролцож, улс төрийн үзэл бодол, намын зорилт, зорилгоо бодитойгоор хэрэгжүүлж, тогтвортой ажиллахын тулд бус гагцхүү тухайн сонгуульд нэрээ дэвшүүлж оролцох гэсэн хэн нэгэн буюу цөөн хэдэн хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын үүднээс бусдын тодорхой нэгэн хараат байдал /сургуулийнхаа суралцагсад, үйлдвэр, компанийхаа ажилтнаа/-ыг ашиглан, тэдний улс төрийн үзэл бодол, ашиг сонирхол, итгэл үнэмшлийг үл харгалзан нэрийн жагсаалт үйлдэж нам байгуулдаг, тэр нь цаашдаа дараа дараагийн сонгуульд оролцох зэргээр тогтвортой үйл ажиллагаа явуулах сонирхол, зорилгогүй байдаг нь харагдаж байгаа юм. Энэ нь 1990 онд “Улс төрийн намуудын тухай” хууль батлагдсанаас хойш 20 гаруй нам улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч ихэнх намын байршил, хаяг, утас нь тодорхойгүй, удирдлага нь ч олдохгүй, үйл ажиллагаа нь ч тодорхойгүй, зарим нь бүр ор нэрийн төдий байгаагаар нотлогдож байгаа юм. Бүртгэлийн байгууллага ч тэр бүр хяналт тавьж чадахгүй, хариуцлага тооцох механизм ч байхгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Энэ байдал нь тухайн намын гишүүдийн эрх ашгийг хөсөрдүүлж байгаа хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Бий болсон энэхүү нөхцөл байдлыг арилгах, намуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрийн төлөвшлийн байдлыг харгалзан үзэж энэ заалтыг 1 жил 6 сарын хугацаагаар тусгасан. Гэхдээ энэ нь нам сонгуульд оролцох эрхийн асуудлыг анх удаа зохицуулж байгаа хэрэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам буюу намуудын эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” байхаар хязгаарлалт тогтоосон байдгийг дурдахад хангалттай юм. Дээрх үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй, түүнчлэн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Гурав.Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2005 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж гаргасан 2/06 дугаар дүгнэлтдээ:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5