101 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2005.12.14 Дугаар 1/02 Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хорооны оршин суугч, иргэн Ж.Батсамбуу, Чингэлтэй дүүргийн I хорооны оршин суугч, иргэн Б.Дэмбэрэл, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сүхбаатар нар оролцов. Өргөдөл гаргасан иргэн С.Батсүх, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэбүрэн нар хуралдаанд оролцоогүй болно. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2005 оны 2-р сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5