Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

91 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дутуу олгосон тэтгэвэртээ зөрүү гэж гоё нэр өгч, тэтгэврийн зөрүүг үе шаттай, ээлж дараатай арилгана гэж хуурсаар хэдэн жил боллоо. Ийм байдлаар төр засгаас арга саам хийх аваас тэтгэврээ дутуу авч хохирсоор байгаа, одоо үлдсэн 80 шахам мянган тэтгэвэр авагчид энэ 4 жилд үхэж дуусах нь өнгөрсөн 10 жилийн үйл явц баталж байна. Ийм учраас бидний тэтгэврийн дутууг амьд сэрүүнд минь олгож өгөхөд гүн туслалцаа үзүүлнэ үү. Үүний тулд тэтгэвэр бодох цалинг өсгөх, индексийг 140 болгох шаардлагатай байна. д/ одоо мөрдөгдөж байгаа өндөр насны тэтгэврийн хууль нь 1994 оны 6 дугаар сард батлагдаж 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж үйлчилнэ гэж хуулиндаа заасан байдаг. Гэтэл түүхийн тодорхой нөхцөлд 10-20 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг энэ хуулиар бодож, буцаж үйлчилснээс олон хүний тэтгэврийг хасч хохироож байгаа юм. Анх тогтоогдсон тэтгэврийг одоогийн мөнгөний ханшид шилжүүлж олговол ямар нэгэн гомдолгүй шударга болохсон билээ. Эцэст нь хэлэхэд социалист нийгмийн үед ажиллаж, тэтгэврээ тогтоолгосон олон мянган ахмадуудын эрх ашиг хохирч байгаа нь олон баримтаар нотлогдож байгаа тул Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоохыг хүсч байна. Иргэдээ социализмын ба эдийн засгийн чөлөөт зах зээлийн үед тэтгэвэрт гарснаар нь төр засаг нь ялгаварлаж боломжгүй байна” гэжээ. Эдгээр гурван иргэний өргөдөлд дурдсан, тавьсан шаардлага, саналуудыг нэгтгэн ангилж үзвэл үндсэн 6 зүйл байна гэж үзлээ. Үүнд: 1.Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолд 1990 ба өмнөх онуудад “тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүр”-ийг 100-гаар тогтоосон нь их бага байна, наад зах нь “140”-өөр тогтоох шаардлагатай. 2.Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлсийг шинэ итгэлцүүрээр бодож нэмэгдүүлж гаргасан тэтгэвэр дээр 7.5 хувийг дахиад нэмэх ёстой. Гэтэл итгэлцүүрээр бодоод нэмэгдсэн дүн нь 7.5 хувь хүрч байвал тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх журмыг хэрэглэхгүй байгаа нь буруу, хуульд нийцэхгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5