16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөөлүүлж эрх, ашгаа хамгаалуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болж байгаа бөгөөд дээрхи хоёр арга замаас өөр боломжийг иргэнд олгоогүй байна. Тодруулбал, эрх зүйн бүрэн чадамжтай тухайн иргэн өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн бус, өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлэх боломжийг хуулиар олгоогүй байна. Уг төлөөлөх хүн нь тухайн иргэний итгэлийг хүлээсэн бөгөөд эрх, ашгийг хамгаалж чадах хэн ч байж болно. Жишээ авч үзье: Иргэн Б бусдын компьютерийг түр ашиглаж байх үед цахилгаан тасарч, түүний улмаас тухайн компьютер нь эвдэрсэн байна. Уг компьютерийн өмчлөгч А нь Б-гээс хохирлоо буюу компьютерын үнийг нэхэмжилж шүүхэд хандсан. Иргэн Б өөрийгөө буруугүй гэж үзсэн бөгөөд үндэслэл нь тухайн үед цахилгаан хүчдэл гэнэт ихэсч тасарснаас шалтгаалж, компьютерт нөлөөлсний улмаас уг компьютер эвдэрсэн гэж үзжээ. Шүүх хурал болох өдөр иргэн Б хөдөө ажлаар явах зайлшгүй шаардлагатай болсон. Энэ тохиолдолд иргэн Б-д өөрийгөө буруугүй гэж батлах ямар боломжууд байна вэ гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд нэгдүгээрт: өөрийгөө гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, хоёрдугаарт: өмгөөлөгчөөр төлөөлүүлэх гэсэн хоёрхон л боломж байна. Гэвч түүний гэр бүлийн гишүүн, төрөл саданд өөрийнх нь эрх ашгийг шүүхэд хамгаалчихаар хэмжээний компьютерийн мэдлэгтэй хүн байхгүй, мөн компьютерийн талаар сайн мэдлэгтэй бөгөөд санаанд нь нийцсэн өмгөөлөгч олдохгүй, олдсон ч өмгөөлөгчийн ажлын хөлс нь маш өндөр учир тэрээр төлөх боломжгүй байв. Одоо түүнд эрх ашгаа хамгаалах бас нэг арга бий. Тэр нь шинжээч томилуулах явдал боловч шинжээч бол түүний эрх, ашгийн төлөө биш, харин хэргийн талаар ач холбогдол бүхий нотлох баримтыг бий болгох үүднээс тодорхой нэг дүгнэлт гаргадаг билээ. Энэ тохиолдолд иргэн Б өөрөө компьютерийн мэдлэг муутай учир шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эсэхийг үнэлж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах, эсвэл шүүх хуралдаанд шинжээчийг дуудаж, түүнд мэргэжлийн асуулт тавих зэргээр эрх, ашгаа хамгаалах шаардлага гарч ирж байна. Харин түүнд компьютерийн программ, техник хангамжийн инженер мэргэжилтэй найз байдаг бөгөөд уг найзаараа шүүхэд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5