90 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 170 мянга нь хорвоог орхин одсон бөгөөд одоо 80 хүрэхгүй мянга нь үлджээ. Өөрөөр хэлбэл жилд 17000, сард 1510, хоногт 47-48, цагт 2 тэтгэвэр авагч насан эцэслэж байна. Тухайлбал энэ асуудлаар бидний хамт гомдоллон тэмцэж өргөдөл бичиж хөөцөлдөж явж байсан өндөр настан Бүзмаа өргөдлийнхөө эцсийн хариуг ч сонсож чадалгүй насан өөд боллоо. Ийм учраас Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчиж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээр хуулийн дагуу хэлэлцэж зохих дүгнэлт гарган шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Бид энэ хүсэлтээ дараах үндэслэлээр тайлбарлаж байна. а/ тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1998 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүст 400 мянган төгрөгөөр бодож зарим хүмүүст өндөр тэтгэвэр олгож байна. Гэтэл Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 22 дугаар тогтоолоор 1998 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн сарын цалингийн дээд хэмжээг 120.0 мянган төгрөг болгож, олон ахмадын тэтгэврийг хасч ялгаварлан үзэж гомдоолоо. б/1995 оноос хойших жилүүдэд тэтгэвэрт гарсан хүмүүс, тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан жилүүдийг тэтгэвэр бодох жилийн тоонд оруулж тэтгэврээ нэмж бодуулдаг. Харин 1995 оноос өмнөх жилүүдэд тэтгэвэр тогтоолгосон хүмүүст тэтгэвэрт орсноос хойш ажилласан жилүүдийг тэтгэвэр бодох жилийн тоонд оруулж, тэтгэврийг нэмж олгодоггүй. Энэ бол ялгаварлан үзэж байгаагийн баримт мөн. в/ 2005 оны улсын төсвийн хуулиар мөнгөний ханш буурч, бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж 2005 онд цалин тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт тусгасны дагуу эхний ээлжинд өндөр насны тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс 7.5 хувиар нэмэгдүүлсэн билээ. Гэтэл тэтгэвэр бодох итгэлцүүрийг 100 болгосноор тэтгэвэр нь нэмэгдсэн хүмүүст 7.5 хувийг олгосонгүй. Мөн л ялгаварлан үзэж хохироолоо. Уг нь дутуу олгосон тэтгэврээ нөхөн олгож нэмэгдүүлсэн тэтгэврийн дүнгээс 7.5 хувийг нэмж олгох нь хууль зүйд нийцэх байсан юм. г/ 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 250000 ахмадуудад сүүлийн 10 жилд ойролцоогоор 150 тэрбум төгрөгийн тэтгэврийг дутуу олгож хэлмэгдүүлсэн явдалдаа Монголын төр засаг уучлалт гуйж нөхөн олговор олгох ёстой.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5