Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

122 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс авч үзвэл, хүн хэрвээ өөрийн үзэл бодлын үүднээс эвлэлдэн нэгдсэн нам нь үйл ажиллагаагаа зогсоосон /дахин тухайн үзлийг нийгэмд хэрэгжүүлэхгүй нь/, эс бөгөөс өөр бусад намтай нийлэн нэгдэж өөрчлөн байгуулагдсан /өөрчлөгдсөн гэдэг нь мөн үзэл санаанд өөрчлөлт гарсан байх нь/, түүнийг тараасан /анх нам байгуулагдахдаа шударга ёс, хуулийн дагуу байсан учраас мэдээж Дээд шүүх бүртгэсэн боловч үзэл санаанаасаа гажиж, улмаар хууль зөрчсөнөөр Дээд шүүх тараах шийдвэр гаргасан/ тохиолдолд дахин эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх эрхтэй бөгөөд өөрийн үзэл санааны үндсэнд эвлэлдэн нэгдэж байсан намынхаа нэрийг дахин хэрэглэх эрхтэй юм. Нөгөө талаар намын нэр нь үзэл санааны хураангуйлсан хэлбэр бөгөөд үзэл санааны үндсэнд эвлэлдэн нэгдсэн намын гишүүдийн оюуны өмч учраас төр намын асуудалд хөндлөнгөөс оролцож, энэхүү эрхэнд халдаж, цаг хугацааны хязгаарлалт хийж байгаа нь эвлэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг хааж байна. Мөн төр намын хэрэгт оролцон, түүний дотоод асуудлыг хуульчилж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй”, Арван зургадугаар зүйлийн 16-ын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ...эрх чөлөөтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-ыг шинжлэн судалбал, нам үзэл санаа, үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл бусад намтай нэгдэх замаар үзэл санаа үйл ажиллагааны хувьд өөрчлөн байгуулагдсан, эсвэл үзэл санаанаасаа ухарч хууль зөрчсөний улмаас Дээд шүүх намыг тараасан тохиолдолд, Монгол Улсын иргэн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, итгэл үнэмшил, үзэл бодлын үүднээс нам байгуулан, сайн дураараа эвлэлдэн нэгдэж”, дахин өөрийн намын бүтэн болон товчилсон нэрийг хэрэглэх эрхгүй болсон байна. Намын нэр гэдэг нь намын гишүүдийн үзэл санааны илрэл, тэдний оюуны өмч учраас Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-д заасан “Төр нь ...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн энэхүү заалтыг мөн зөрчиж, намын асуудалд хөндлөнгөөс оролцож, тэдний эрхийг хязгаарласан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5