135 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. Улс төрийн нам нь хуулийн этгээд болохын хувьд түүнтэй холбогдсон зарим харилцааг холбогдох бусад хуультай, тухайлбал, Монгол Улсын Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудтай нийцүүлэх, уялдуулах шаардлага бодитойгоор байсан юм. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хуулийн этгээд өөрийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан нэртэй байх, 27.3-т хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” байх, 27.4-т хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглох, 27.5-д хуулийн этгээд нэрээ хуульд заасан /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай/ журмын дагуу бүртгүүлж байхаар тус тус заасантай бүрэн нийцүүлж баталсан юм. Тиймээс 6.3 дахь хэсгийн заалт нь сайн дураараа эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг эрхийг хязгаарлаж байгаа асуудал биш гагцхүү “хуулийн этгээд” болохын хувьд Иргэний хуулийн дээрх ерөнхий нөхцөлтэй нийцүүлсэн намын нэртэй холбогдсон эрх зүйн харилцааны зохицуулалт юм. Түүнчлэн гадаад улс орны, тухайлбал ардчилалд шинээр нэгдсэн орнуудын энэ төрлийн хуулиар намын нэрийг тусгайлан зүйл, заалт болгон тусгаж зохицуулсан жишгийг ч харгалзан үзсэн хэрэг. Тухайлбал ОХУ, Украйн, Беларусь, Казахстан зэрэг улсын Улс төрийн намын тухай хуульд намын нэртэй холбогдсон тодорхой хязгаарлалтууд тусгагдсан байна. ОХУ, Беларусьт шүүхээр татан буугдсан намын нэрийг дахин хэрэглэхийг бүр мөсөн хориглосон байна. Харин Монгол улсын Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтад “24” жилийн хугацаанд л хязгаарлаж байгаа юм. 2.Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн заалт нь Монголын улс төрийн тогтолцооны өнөөгийн төлөвшил, иргэд, улс төрчдийн улс төрийн мэдлэг боловсрол, соёлын түвшинтэй холбогдож зайлшгүй шаардлагаар урган гарсан зохицуулалт болно. Манай орны улс төрийн амьдралын өнгөрсөн арав гаруй жилийн практикаас үзэхэд иргэд нь жинхэнэ өөрсдийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5