Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

157 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бага байдаг тул /иргэдийн зүгээс авахаас өөр аргагүй байдаг. Иймд банк, санхүүгийн байгууллагууд иргэдэд тэгш бус нөхцөл тулгахыг ийнхүү тусгай хууль гарган хүлээн зөвшөөрч болохгүй. Өнөөгийн нөхцөлд шүүхийн журмаар зээлийн барьцааны хөрөнгийг банкууд худалдан борлуулж, учирсан хохирлоо гаргуулж байгаа. Энэ нь тодорхой хугацаа шаарддаг ч шүүх гэрээг бүхэлд нь хянасны эцэст ихэнх тохиолдолд хохирлыг нь гаргуулан шийдвэрлэж байгаа. Энэ тодорхой хугацаанаас болж зээлийн хүү өндөр байгаа, бууруулах боломжгүй байгаа зэрэг нь асуудлын гол шалтгаан бус шалтаг юм. Зээлийг угаасаа барьцаа харж олгох ёсгүй, гагцхүү явуулах гэж буй үйл ажиллагааных нь эдийн засгийн ашиг, тооцоо судалгааг харж байж олгох ёстой. Цаашилбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3.1.1-д зааснаар хэрэглэгч гэж бараа, ажил үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг, худалдагч гэж зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчдэд бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүнийг хэлнэ. Зээлийн үйлчилгээгээ хэрэглэгчдэд худалдаж буй худалдагч гэж банк, санхүүгийн байгууллагыг үздэг. Иймээс гэрээний талууд аль аль нь худалдааны эрх зүйн субъект байх харилцаанд дээрхи хуулийн зохицуулалт байж болох авч, энгийн хэрэглэгч буюу иргэнтэй байгуулсан гэрээний хувьд шүүхээр хамгаалуулах хэрэглэгчийн эрхийг хангаж өгөх ёстой. Шүүхээр хамгаалуулах хэрэглэгчийн эрх гэсэн 8 дугаар зүйлд заахдаа: Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг гэсэн 12 дугаар зүйлийн 12.9-д: Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. Түүнчлэн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 4.1.1-д бараа бүтээгдэхүүн гэж зах зээлд нийлүүлж байгаа бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг хэлэх ба 5.1-д: Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5