25 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл юм. Үүнийг шийдвэр гаргахдаа зөвхөн олонхийн саналаар гаргана гэсэн утгаар тайлбарлах нь өрөөсгөл зүйл болно гэв. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4-д өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэсэн заалт нь Үндсэн хуульд заасан иргэн хүн хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлэхдээ аль болох мэргэшсэн, энэ асуудлыг эрхэлдэг хүнээс авах нь зохимжтой, ингэвэл ажил хэрэгч, эрхээ хамгаалж буй иргэнд ч илүү тустай, үр дүнтэй гэсэн агуулгаар бичигдсэн зүйл юм. Ингэж хуульд бичигдснээр иргэний эрх, эрх чөлөө хязгаарлагдаад, Үндсэн хууль зөрчигдөөд байна гэж үзэх үндэс байхгүй гэв. Маргагч талуудын тайлбар, үндэслэл, бусад холбогдох баримт бичиг, материалыг хянан үзээд гаргасан дүгнэлтийн ҮНДЭСЛЭЛ: Маргааны I хэсгийн талаар: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийднэ” гэж заасан нь 3 буюу түүнээс дээш бүрэлдэхүүнээр асуудлыг шүүх авч хэлэлцэж шийдвэрлэхдээ 1 хүний саналаар биш, оролцсон шүүгчдийн олонхийн саналаар шийдвэр гаргана гэсэн утгыг тодорхой илэрхийлсэн байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Ардчилсан ёс ….нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан нь аль ч төрийн байгууллага асуудлыг хянаж шийдвэрлэхдээ ганцаар захирах, шийдэх ёсыг бус олонхийн саналыг харгалзаж, түүнд үндэслэж асуудлыг шийдэх зарчмыг баримтлах санааг илэрхийлсэн байна. Олонхийн саналаар асуудлыг шийдэх энэ зарчим маргаантай хэрэг, асуудлыг таслан шийдвэрлэдэг хараат бус, шудрага шүүхийн үйл ажиллагаанд бүр ч тод томруунаар илэрч байх учиртай. 3. Олонхийн зарчмаар асуудлыг ийнхүү шийдэх энэхүү зарчим Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль зэрэг процессын бүх хуулиудад тодорхой тусгагджээ. Энд хэлэлцэж буй маргааны зүйл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн тухайд гэхэд л энэ зүйлийн 3-т “Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж шууд, тодорхой хэлсэн атлаа мөн тэр дороо
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5