Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

154 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...”, мөн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “...Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Өргөдөл гаргагч иргэн Д.Янжинхорлоо өргөдөлдөө: “...2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж буй тул дээрх заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Иргэн Д.Янжинхорлоо Үндсэн хуулийн цэцэд гаргасан шаардлагынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь банк, банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалттай харшилж байгаа юм. Учир нь Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27.2-т зааснаар “шүүх энэ хуулийн 27.1-т зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гээд 27.1-т “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5