Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

166 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв.Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн төсөлд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимаас Хууль зүй, Дотоод хэргийн сайдад ирүүлсэн саналд: 1. Монгол Улсын Иргэний хуулийн ипотек буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зохицуулалт нь (танилцуулгад дурьдсанаар) орон сууцны зээлд ямар нэгэн байдлаар садаа болох учиргүй юм. 2. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийг зайлшгүй боловсруулан гаргах ямар шаардлага бий болсон нь ойлгомжгүй байна. Танилцуулгад дурдсанаар хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн ипотектой холбогдсон зүйл заалт өөр хоорондоо зөрчилтэй, зарим асуудал нь тодорхой бус байгаа бол энэхүү хуулийг боловсронгуй болгох асуудал тавигдахаас биш энэ хуулийн үндсэн санаанаас гадуур, өөр үзэл баримтлал бүхий хууль гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Нөгөө талаар Иргэний хуулийн ипотектой холбоотой зүйл заалтууд нь хоорондоо зөрчилтэй байдал шүүхээс уг хуулийг хэрэгжүүлэх явцад ажиглагдаагүй байгаа юм. Харин ипотектой холбоотой ажиллагаа, тухайлбал, худалдан борлуулах ажиллагаа боловсронгүй биш, хугацаа их шаардагддаг гэх мэт шалтгааныг энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллагын ажлыг сайжруулсанаар арилгаж болох талтай. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн зорилт нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж төсөлд заажээ. Гэтэл зээлийн гэрээний харилцааг Иргэний хууль зохицуулдаг ба энэхүү харилцааг өөр ямар ч хууль зохицуулахгүй нь хэнд ч ойлгомжтой зүйл юм. 3. Иргэний эрх зүйн харилцааны үндсэн зарчмуудын нэг нь тухайн харилцааны тэгш эрхийн зарчим байдаг бөгөөд зээлийн гэрээний харилцаанд буюу өмчлөх эрх шилжих гэрээнд ялангуа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих тохиолдолд гэрээний аль нэг оролцогчид бусдаас илүү, давуу эрх олгох нь иргэний эрх зүйн дээрх зарчмыг зөрчихөд хүргэнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5