Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

51 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.3.14 Дугаар 2/01 Улаанбаатар хот Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Цэцийн гишүүн Д.Наранчимэг /илтгэгч/, Ж.Болдбаатар, Н.Жанцан, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Өргөдөл гаргагч Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 31 тоотод оршин суугч иргэн П.Баттогтох гадаадад суралцахаар явсан тул өөрийн биеэр оролцоогүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулалгүй өөрийг нь байлцуулалгүй хуралдаан хуралдуулж шийдвэр гаргахыг зөвшөөрсөн. Харин Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн хуралдаанд оролцлоо. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүгчдийн зөвлөлгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Ерөнхий шүүгчийн саналаар шийднэ. Шүүгчдийн зөвлөлгөөн тухайн шүүхийн шүүгчдийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5