193 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.1.25 Дугаар 2/01 Улаанбаатар хот Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, өргөдөл гаргагч иргэн Ц.Банзрагч, Б.Үнэнбат нар оролцлоо. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Банзрагч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Үнэнбат нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2-ын “.../Ерөнхий сайд/... “ гэсэн хэсэгт Монгол Улсын Засгийн газраас гаргасан захиргааны актыг Захиргааны хэргийн шүүх магадлан хянаад, тус хуулийн 8.1.2-т заасны дагуу хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохоор заажээ. Энэ заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэсэн 38 дугаар зүйлийн 1, “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчиж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5