188 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл компанийн нэрээр хөрөнгийн биржээр арилжаалагдах ёсгүй болно. Нэгэнт нэмэгдсэн хөрөнгө нь тус компанийн дүрмийн санг бүрдүүлж, улмаар нийт хувьцааны 49 хувь нь арилжаалагдсан болох нь Хөрөнгийн биржийн арилжааны тухай мэдээнд тусгагдсан зэргээс үзэхэд иргэдийн хувийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг төрийн мэдлийн гэж тооцож, түүнийг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 4.Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчин иргэдийн өмчлөх эрхэд халдаж, олон жилийн турш иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулсаар ирснийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн албан бичиг болон шинжээчдийн дүгнэлт, гэрч нарын тодорхойлолт нотолж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолын хавсралтад буй шилжүүлэх ногдол хувь, хувьцаа гэсэн “Б” хэсгийн 16-д “Далай буян”, 17-д “Их өртөө” компанийн нийт хувьцааны тус тус 30 хувийн ногдол хувь, хувьцааг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын холбогдох заалтын үйлчлэлийг 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5