Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

79 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сайд Н.Алтанхуяг нараас 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: 1.Тариф, худалдааны тухай 1994 оны Ерөнхий хэлэлцээр болон 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай хэлэлцээрийг манай улс тус тус хүлээн зөвшөөрч, тэдгээрт нэгдэн орох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, улмаар Хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрч, тэдгээрт нэгдэн орох тухай хуулийг баталсан байна. Улсын Их Хурал 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлээр Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, эх орны үйлдвэрийн пивоны литр тутамд 0.20, импортын пивоны литр тутамд 0.50 ам долларын онцгой албан татвар ногдуулан 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Хуулийн дээрх заалт нь Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2-ын “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортолсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй” гэсэн заалтыг зөрчсөн мэт харагдаж байгаа боловч энэхүү Ерөнхий хэлэлцээрт дотоодын үйлдвэрлэлийн тодорхой салбарт шаардлагатай тарифын хамгаалалтыг хэрэглэж болохуйцаар тарифын бүтцээ аль болох уян хатан байлгах боломжийг хөгжиж буй орнуудад олгосон байна. Тухайлбал, Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т “Хэлэлцэн тохиролцогч талууд өөрсдийн ард түмний амьдралын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор импортод нөлөөлөх хамгаалалтын буюу бусад арга хэмжээг авах шаардлагатай байж болох бөгөөд тухайн арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох учраас тэдгээрийг зүй ёсны гэж хэлэлцэн тохиролцогч талууд мөн хүлээн зөвшөөрч байна” гэж заасан. Иймд Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар эх орны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5