121 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.9.29 Дугаар 2/06 Улаанбаатар хот Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар /илтгэгч/, П.Очирбат, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байр, 16 тоотод оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Д.Ганхуяг нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байр, 16 тоотод оршин суугч, иргэн Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: 1.“Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5