Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

102 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Батсүх Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Засгийн газраас 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэж заасан нь тэтгэврийн насны иргэдийг 1998 оноос өмнө, хойно гэж хоёр хувааж ялгавартай хандсан бодлогын шинжтэй үйлдэл гэж үзэж байна. 1998 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд өндөр настай болж эдгээр хүмүүсийн ихэнх нь социалист нийгмийн үед хөдөлмөрлөж байсан, одоогийн нийгэмд онцын хэрэггүй гэж үзсэн бололтой. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй Засгийн газар маань иргэддээ ялгавартай хандаж, зарим иргэдийн эрхийг ийнхүү хөндөж байна. Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчиж байна” гэжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 хорооны оршин суугч, иргэн Ж.Батсамбуу Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Би 1990 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгоход сарын дундаж цалин 1193 төгрөг болж, 38 жил ажилласнаар тэтгэврийг тогтоосон юм. Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор итгэлцүүрийг 100-аар тогтоож тэтгэврийн зөрүүг багасгах, тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэхээр заасан нь төр засгаас өндөр настнуудад үзүүлж байгаа баярлууштай арга хэмжээ боллоо. Гэтэл энэ тогтоолын 2 дахь заалтад тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосноос болж, миний ажил хөдөлмөр хийж авсан сарын дундаж цалин 119300 төгрөг нь тогтоолд заасан 120000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй байхад автоматаар хасч 106000 төгрөг болгож тэтгэвэр олгосноос гадна 7.5 хувиар тэтгэврийг нэмэлгүй, давхар давхар хохироож Үндсэн хуулиар олгосон эрхээ ч эдэлж чадахгүй болсон” гэжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Дэмбэрэл Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “а/ 1998 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүст тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин, түүнтэй адилтгах орлогын дээд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5