Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

39 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бичгээр хариу өгсний зарим хариуг баримт болгон хавсаргав. Шинэ нөхцөл байдал нь хэдийд ч илэрч болох учир тодорхой нэг хүсэлт нь хэргийг дахин хянах үндэслэл биш байхад дараагийн удаад гаргасан хүсэлтэд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д дурдсан үндэслэл байвал дахин хянагдаж болох юм. Үүгээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгагдана. Гэтэл өргөдөл гаргагч тал шинэ нөхцөл байдал биш гээд нэгэнт шийдвэрлэчихсэн бол шинэ нөхцөл байдал дахин илэрч болохгүй мэт ойлгосон байдал тайлбараас нь харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлгийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах”-тай холбогдсон заалтуудыг хэрхэн тайлбарлан, хэрэглэхтэй холбогдсон маргаантай асуудал нь Үндсэн хуулийн маргаан биш учраас Цэцэд харьяалагдан шийдвэрлэгдэх бус харин Улсын Их Хурал уг ердийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж зохицуулалтыг нь тодорхой болгох, эсхүл Улсын Дээд шүүх албан ёсны тайлбар гаргах замаар шийдвэрлэгдэх учиртай. “Монполимет” ХХК ба “Эрэл” ХХК-ийн маргаантай иргэний энэхүү хэргийг бүх шатны шүүх, түүний дотор Дээд шүүх хуульд заасан зохих бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, Дээд шүүхийн нийт шүүгчид оролцсон хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн билээ. Иймд Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179.1.2, 179.1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэл байхгүй байсан учир мөн зүйлийн 179.1 дэх хэсэгт “…болно” гэж заасны дагуу шийдвэрлэсэн учир хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй билээ. Иймд “Монполимет” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний тодорхой хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах, түүнийг гүйцэлдүүлэх журмыг тодорхойлох нь Үндсэн хуулийн цэцийн харъяалан шийдвэрлэх асуудал биш тул шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлж болох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5