105 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийгмийн даатгалын тухай багц хуулийн 1995 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед уг хуульд даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тусгаагүй байсан нь даатгуулагчид тэтгэвэр тогтоолгохын өмнө өндөр цалин хөлс зохиомлоор авах, аж ахуйн нэгж, байгууллагууд ч үндэслэлгүйгээр өндөр цалин хөлс, шагнал олгуулж их хэмжээний тэтгэвэр авах нөхцөлийг элдэв хэлбэрээр хөхүүлэн дэмжих хандлага нь нийгмийн даатгалын сангийн ачааллыг зохиомлоор хүндрүүлэх бодит нөхцөл бий болсон юм. Энэ байдлыг харгалзан Улсын Их Хурлаас 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Шимтгэл ногдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ” тогтоохоор заасан. Даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр боддог тул энэхүү дээд хэмжээ нь тэтгэврийн дээд хязгаарыг хуулиар тогтоосон гэсэн үг юм Мөн Монгол Улсын Их Хурлын 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоол болон “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг тогтоолд 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс дээгүүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг энэ тогтоолоор тогтоосон дээд хэмжээнээс хэтрээгүй цалингаас нь тэтгэврийг шинэчлэн тогтоох арга хэмжээ авсны дагуу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон бүх хүмүүст 80000 төгрөгийн хязгаар үйлчилсэн билээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд даатгуулагчийн шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5