Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

59 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2005.3.31 Дугаар 2/02 Улаанбаатар хот Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа, Ч.Дашням /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч С.Магнайсүрэн, мөн дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч Б.Энхбаяр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн нар хуралдаанд оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6-д Монгол Улсын Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргааны харъяалалд хамааруулан заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5