119 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд эрх хэмжээ, цалин хангамж, баталгааны хувьд цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагчидтай адилтгагдсан мөрдөн байцаагчид ажилладаг, прокурорын байгууллага нь тэдний дотоод аливаа үйл ажиллагаанд оролцдоггүй, гагцхүү холбогдох хууль тогтоомжид заасны дагуу прокурорын хяналт тавих журмаар харилцаж хуулийн дээрх заалтуудыг зохих ёсоор хэрэгжүүлэн ажилладаг байна. Цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хэрэгт мөрдөн байцаалт явуулах чиг үүрэгтэй мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын дэргэд байгуулснаар прокурорын байгууллага мөрдөн байцаах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Прокурорын байгууллагын тухай 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-ийн “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харъяалуулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1, 3 дах хэсгийг зөрчөөгүй байна. 2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг 15 хоногийн дотор багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5