Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

18 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн болон Иргэний хуулийн төлөөллийн талаархи үндсэн зарчмыг гажуудуулж байна гэжээ. Өргөдөл гаргагч цааш нь тайлбарлахдаа: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт: “…Монгол Улсын иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …өөрийгөө өмгөөлөх, …хууль зүйн туслалцаа авах, …шүүхээр шүүлгэх, …хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй” гэж заасан. Энэ эрхүүдийг авч үзвэл: “…эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шүүхээр шүүлгэх…” эрхүүдийн агуулгад эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн иргэн уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах болон шүүхээр шийдвэрлүүлэхдээ өөрийн эдэлж болох жам ёсны бүхий л эрхүүдийг эдэлж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах явдал багтах учиртай. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь иргэнийг гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн бус, түүнчлэн өмгөөлөгч бус хүнээр өөрийгөө төлөөлүүлж шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг явцууруулж, хязгаарлаж байна. “…өөрийгөө өмгөөлөх…” эрхийн хувьд иргэн өөрийнхөө эрх, ашгийг хамгаалахдаа өмгөөлөгч авч ч болно, авахгүй ч байж болно. Энэ бол түүний үзэмжийн асуудал юм. Иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлж буй иргэн өмгөөлөгч авахгүй гэж үзэн, өөрийгөө өмгөөлж, өөрийнхөө эрх ашгийг өөрөө хамгаалж болох бөгөөд энэ эрх нь тухайн хэрэг, маргаанд уг иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй болсон тохиолдолд өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсвэл өөрийн итгэл хүлээсэн, эрх ашгийг нь хамгаалж чадах хүнээр өөрийгөө төлөөлүүлж, шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх байдлаар илрэх ёстой гэж бодож байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь тухайн иргэнийг өөрийгөө шүүхэд төлөөлүүлэхдээ нэг бол гэр бүлийн болон төрөл садангийн хүнээр төлөөлүүл, эсвэл заавал өмгөөлөгчөөр төлөөлүүл, өмгөөлөгч ав, өөр сонголт, боломж байхгүй гэсэн агуулгатай байгаа бөгөөд энэ нь иргэн хүний “өмгөөлөгч авах эсэх эрх”-ийг өмгөөлөгч

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5