Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

/1992-2003 он/ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХТГЭЛ (1992-2003)

Decisions of the Constitutional Court of Mongolia has been published within the framework «Safeguarding Human Rights and Democracy through Constitutional Court Reform» project jointly implemented by the Swiss Agency for Development and Cooperation and the Secretariat of the Constitutional Court of Mongolia. Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг хэвлүүлэв. Эмхэтгэсэн: С.Алтанхуяг А.Ням-Оюун Л.Пүрэвцэцэг Эх бэлтгэсэн: Д.Түвшинбаяр Хянасан: Р.Мухийт Р.Анар Техник редактор: Д.Баянбилэг ISBN 978-9919-9062-5-2 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, 2025. ННА-67 ДАА-340 М-692

3 АГУУЛГА 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1992.12.02 Дугаар 01 “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ..... 19 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1993.01.13 Дугаар 01 “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 57-р зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ..... 33 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1993.02.12 Дугаар 01 Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад харшилж байгааг хянан хэлэлцэх тухай ..... 39 4. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1993.02.16 Дугаар 22 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 47 5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1993.03.13 Дугаар 02 Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ..... 49 6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1993.04.12 Дугаар 02 БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байгаа эсэхийг хянан хэлэлцэх тухай ..... 59 7. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1993.05.08 Дугаар 33 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 65

4 8. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1993.05.26 Дугаар 03 Үндсэн хуулийн цэцийн 2 дугаар дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцсэн тухай ..... 67 9. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1993.05.31 Дугаар 03 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлиг, мөн зарлигт өөрчлөлт оруулах тухай 5 дугаар сарын 1-ний 73 дугаар зарлигийн заалт Үндсэн хуулийн заалттай харшилж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн тухай ..... 73 10. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1993.07.09 Дугаар 55 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 77 11. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1993.12.22 Дугаар 04 Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцсэн тухай ..... 79 12. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1994.01.06 Дугаар 05 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 89 13. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай 1994.01.07 Дугаар 01 Монгол Улсын Шүүхийн тухай хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 91 14. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1994.01.13 Дугаар 09 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 97 15. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1994.02.04 Дугаар 01 Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дүгээр дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцсэн тухай ..... 99 16. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1994.01.12 Дугаар 02 Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 105 17. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1994.01.14 Дугаар 16 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 113

5 18. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1994.01.12 Дугаар 03 Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай ..... 115 19. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1994.02.23 Дугаар 04 Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж, Д.Ганболд, С.Зориг нар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай ..... 121 20. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1994.04.15 Дугаар 05 Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 125 21. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1994.06.23 Дугаар 52 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 129 22. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1994.11.09 Дугаар 02 Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай харшилж байгаа эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ..... 131 23. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1994.06.15 Дугаар 06 Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай ..... 135 24. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1994.07.25 Дугаар 07 Монгол Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн, Прокурорын байгууллагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ...... 143 25. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1994.12.06 Дугаар 88 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 151 26. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1994.08.29 Дугаар 08 Засгийн газрын 169 дүгээр тогтоолтой холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 153 27. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1994.12.06 Дугаар 89 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 159

6 28. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1994.11.23 Дугаар 09 Байнгын хорооны дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 70 дугаар тогтоолтой холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 161 29. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1995.01.04 Дугаар 01 Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай ..... 165 30. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1995.06.30 Дугаар 51 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 181 31. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1995.09.07 Дугаар 02 Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ..... 183 32. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1995.01.18 Дугаар 02 Цэцийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааны талаар ..... 199 33. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1995.03.13 Дугаар 20 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 203 34. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1995.05.10 Дугаар 01 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай ..... 205 35. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1995.03.09 Дугаар 03 Монгол Улсын Газрын тухай хууль болон Иргэний хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 209 36. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1995.07.03 Дугаар 04 Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 217 37. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1995.08.02 Дугаар 05 Цагдаагийн байгууллагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай маргааны талаар ..... 221

7 38. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1995.09.04 Дугаар 06 Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ..... 227 39. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1995.12.07 Дугаар 07 Монгол Улсын Засгийн газраас Айбекс групптэй 1993 оны 4 дүгээр сарын 17-нд байгуулсан Түншлэлийн гэрээ Үндсэн хууль зөрчсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ..... 233 40. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.03.27 Дугаар 01 Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 247 41. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1996.04.26 Дугаар 23 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 253 42. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1996.05.16 Дугаар 01 Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай ..... 255 43. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.04.10 Дугаар 02 Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааны талаар ..... 259 44. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.05.23 Дугаар 03 Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай ..... 265 45. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1996.05.28 Дугаар 41 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 269 46. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1996.06.19 Дугаар 02 Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай ..... 271

8 47. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.05.29 Дугаар 04 Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт, Улсын Их Хурлын 1994 оны 60, 61 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 104, 105, 146 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ..... 275 48. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1996.11.29 Дугаар 69 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ..... 289 49. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.06.20 Дугаар 05 Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1996 оны 9 дүгээр тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ..... 291 50. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1996.08.01 Дугаар 24 Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот дүгнэлтийн тухай . .... 297 51. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.07.17 Дугаар 06 Улсын Их Хурлын хуулийн 22 дугаар зүйлийн 1 дүгээр заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтыг зөрчсөн тухай маргааны талаар .... 299 52. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1996.07.30 Дугаар 23 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай .... 305 53. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1996.09.07 Дугаар 03 Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйл Үндсэн хууль зөрчсөн тухай .... 307 54. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.09.04 Дугаар 07 Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай .... 315 55. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1996.10.10 Дугаар 48 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай .... 321

9 56. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.10.30 Дугаар 08 Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай ..... 323 57. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1996.11.15 Дугаар 64 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ...... 327 58. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.12.02 Дугаар 09 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 329 59. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1997.01.31 Дугаар 11 Үндсэн хуулийн цэцийн 09 дүгнэлтийн тухай ...... 335 60. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1997.03.26 Дугаар 01 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 337 61. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1996.12.12 Дугаар 10 Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 341 62. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1997.01.31 Дугаар 12 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ...... 345 63. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1997.03.29 Дугаар 02 Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн зарим заалтыг зөрчсөн тухай ...... 347 64. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1997.02.05 Дугаар 01 Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ...... 351

10 65. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1997.04.09 Дугаар 02 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 357 66. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1997.05.02 Дугаар 28 Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай ...... 365 67. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1997.04.23 Дугаар 03 Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны 1997 оны 03 тоот тогтоол Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай ...... 367 68. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1997.06.21 Дугаар 04 Импортьн барааны гаалийн татварын тухай Улсын Их Хурлын 1997 оны 24 тоот тогтоолын 1 дэх хэлэлцүүлгийн санал хураалтыг явуулсан байдал нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааны талаар ...... 371 69. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1997.10.09 Дугаар 76 Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 4 дүгээр дүгнэлтийн тухай ...... 377 70. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1997.12.17 Дугаар 03 Импортьн барааны гаалийн татварын тухай Улсын Их Хурлын 1997 оны 24 дүгээр тогтоол, түүний анхны хэлэлцүүлгийн санал хураалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 379 71. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1997.06.25 Дугаар 05 Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 383

11 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 72. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1997.10.23 Дугаар 82 Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 5 дугаар дүгнэлтийн тухай ...... 387 73. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1997.07.05 Дугаар 06 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 71 дүгээр зарлиг Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай ...... 387 74. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.04.23 Дугаар 46 Үндсэн хуулийн цэцийн 6 дугаар дүгнэлтийн тухай ...... 393 75. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.01.28 Дугаар 01 Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, 14, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ...... 395 76. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.04.17 Дугаар 37 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 1 дүгээр дүгнэлтийн тухай ...... 401 77. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1998.06.17 Дугаар 01 Банкны тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцсэн тухай ...... 403 78. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.02.24 Дугаар 02 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай ...... 407 79. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.04.17 Дугаар 38 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 2 дугаар дүгнэлтийн тухай ...... 413 80. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.03.27 Дугаар 03 Монгол Улсын ЭБШ хуулийн 362 дугаар зүйл, Прокурорын байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ИХШХШ тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 415

12 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 81. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1997.08.14 Дугаар 93 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 3 дугаар дүгнэлтийн тухай ...... 419 82. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.04.27 Дугаар 04 Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаар тогтоол Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн заалтуудыг зөрчсөн эсэх тухай ...... 421 83. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.07.23 Дугаар 76 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 4 дүгээр дүгнэлтийн тухай ...... 427 84. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.05.06 Дугаар 05 Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай ...... 429 85. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.07.23 Дугаар 77 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 5 дугаар дүгнэлтийн тухай ...... 439 86. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.06.03 Дугаар 06 Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 9, 14 дүгээр зүйлийн 1-ийг зөрчсөн эсэх тухай ...... 441 87. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.07.23 Дугаар 78 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 6 дугаар дүгнэлтийн тухай ...... 445 88. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.10.16 Дугаар 07 Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 447 89. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.11.12 Дугаар 116 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 7 дугаар дүгнэлтийн тухай ...... 453

13 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 90. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.10.16 Дугаар 08 Монгол Улсын Өмгөөллийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 455 91. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.11.12 Дугаар 117 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 8 дугаар дүгнэлтийн тухай ...... 459 92. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1998.10.23 Дугаар 09 УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт, түүнийг үндэслэн гарсан УИХ-ны тогтоолууд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааны талаар ...... 461 93. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1998.11.12 Дугаар 112 Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 9 дүгээр дүгнэлтийн тухай ...... 469 94. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 1998.11.24 Дугаар 02 УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 471 95. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1999.04.21 Дугаар 01 Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 475 96. Монгол Улсын Их Хурлын тогтоол 1999.05.27 Дугаар 37 Үндсэн хуулийн цэцийн 1 дүгээр дүгнэлтийн тухай ...... 479 97. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2000.02.16 Дугаар 01 Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалт Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх маргааны талаар ...... 481 98. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2000.04.21 Дугаар 35 Үндсэн хуулийн цэцийн 1 дүгээр дүгнэлтийн тухай ...... 485

14 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 99. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2000.03.13 Дугаар 02 Шүүхийн тухай хууль, ИХШХШ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудын холбогдох заалтууд, эдгээрийг хэрэгжүүлэхээр гарсан Ерөнхийлөгчийн зарлигууд Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ...... 487 100. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2000.04.21 Дугаар 36 Үндсэн хуулийн цэцийн 2 дугаар дүгнэлтийн тухай ...... 491 101. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2000.09.08 Дугаар 01 Монгол Улсын Их Хурлын 2000 оны 4 дүгээр сарын 21- ний өдрийн 36 дугаар тогтоолын үндэслэлийг хэлэлцэн иргэн Ц.Монголын өргөдлөөр үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 493 102. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2000.03.15 Дугаар 03 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ...... 497 103. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2000.11.29 Дугаар 02 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 507 104. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2000.05.11 Дугаар 04 Монгол Улсын Засгийн газрын 199 оны 176, 2000 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн тухай ...... 519 105. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2001.03.23 Дугаар 01 Улсын Их Хурал Үндсэн хуульд тайлбар хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 525 106. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2001.12.20 Дугаар 02 Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 523

15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 107. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2002.05.16 Дугаар 18 Үндсэн хуулийн цэцийн 2001 оны 2 дугаар дүгнэлтийн тухай ...... 539 108. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2002.04.03 Дугаар 01 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийг 2, 184 дүгээр зүйлийн 5, 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 541 109. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2002.04.19 Дугаар 11 Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 1 дүгээр дүгнэлтийн тухай ...... 547 110. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2002.06.05 Дугаар 01 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийг 2 дахь хэсгийн “Энэ нь Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 549 111. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2002.04.10 Дугаар 02 Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай ...... 557 112. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2002.04.19 Дугаар 10 Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 2 дугаар дүгнэлтийн тухай ...... 565 113. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2002.06.06 Дугаар 02 Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 567 114. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2002.06.26 Дугаар 03 Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 58 дугаар зүйл, 67 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, 83 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 571

16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 115. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2002.10.31 Дугаар 72 Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 3 дугаар дүгнэлтийн тухай ...... 583 116. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2002.11.13 Дугаар 03 Компанийн тухай хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 585 117. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2002.11.27 Дугаар 04 Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 593 118. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2003.01.03 Дугаар 04 Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр дүгнэлтийн тухай ...... 603 119. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2003.02.19 Дугаар 01 Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 605 120. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2003.04.30 Дугаар 01 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 615 121. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2003.05.23 Дугаар 18 Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 1 дүгнэлтийн тухай ...... 627 122. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2003.06.20 Дугаар 02 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 629

17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 123. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2003.05.21 Дугаар 02 Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль, 2003 оны төсвийн тухай хууль, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоол, “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 641 124. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2003.06.12 Дугаар 25 Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар дүгнэлтийн тухай ...... 659 125. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2003.10.29 Дугаар 03 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11, 45.7 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 661

19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1992.12.02 № 01 Улаанбаатар хот “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг 1992 оны 12 дугаар сарын 2-ны 15.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Н.Жанцан /илтгэгч/, Ж.Чойжанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү оролцов. Маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засаг захиргааны яамны Засаг захиргааны удирдлага, зохицуулалтын тасгийн дарга Б.Мижид нар оролцов. “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай” Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа талыг төлөөлж Монгол Улсын иргэн Бугант компанийн ерөнхий захирал И.Бадарч, Ерөө сумын Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Даваажав, Сэлэнгэ аймгийн Мандал сумын АХГЗ-ны дарга Ч.Базар нар оролцов. Монгол Улсын иргэн Бугант компанийн ерөнхий захирал

20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл И.Бадарч Үндсэн хуулийн цэцэд хандсан гомдолдоо: “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг дээрээс нь Их Хурал тогтоол гарган, Засгийн газар бодлого боловсруулан төвлөрсөн төлөвлөгөөт системийн үеийн захиргаадалтын аргаар байгуулж байгаа нь хөдөлмөрчдийн дургүйцлийг төрүүлж байна. Тухайлбал, орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг сумдад нь нэгтгэх талаар гарсан Улсын Их Хурлын тогтоол шинэ Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчиж байна. Үнэн хэрэг дээрээ шинээр сум байгуулах, татан буулгаж өөр сумтай нэгтгэх асуудлыг хэлэлцэхээс татгалзсан атлаа 19 хот, хороодыг механикаар сумдад нь нэгтгэлээ. …Үндсэн хуулийн цэц энэ 19 хот, хорооны асуудлыг авч үзмээр байна. Миний хувьд жижиг цөөхөн хүн амтай боловч сум нэртэй байсан нь нутаг дэвсгэрийн нэгж хэвээр үлдэж, Зүүнхараа, Тосонцэнгэл мэтийн 10 гаруй мянган хүн амтай нэгжүүд татан буугдсан явдал оновчтой сонголт болж чадсангүй гэж үзэж байна. Энэ асуудлыг гагцхүү дээрээс механикаар шийддэг, орон нутгийн хөдөлмөрчдийн саналыг тоодоггүй, газар нутгийн хилийн цэсийн маргаантай асуудлаас зайлсхийж амарчлан шийдсэн түр зуурын шинжтэй арга хэмжээ боллоо. Сэлэнгэ аймгийн Ерөө хороог Ерөө сумтай нэгтгэж нэг сум болгохоор шийджээ. Гэтэл Ерөө хороо 4000 шахам хүнтэй, нийлж байгаа сум нь 2000 шахам хүнтэй байхад Ерөө хороог нэг баг, Ерөө сумыг 2 баг болгохоор Засгийн газар протокол гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтыг Улсын Их Хурал тухайн нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслээгүйгээрээ зөрчиж байгаа юм биш үү” гэжээ. И.Бадарчийн энэ гомдол Ардын эрх сонины 1992 оны 10 дугаар сарын 31-ний дугаарт нийтлэгдсэний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан 1992 оны 11 дүгээр сарын 3-нд маргааныг хянан шалгах ажиллагаа үүсгэжээ. Уг тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Засгийн газар тогтоолын төслийг боловсруулах явцдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрхэн хангасан болохыг маргааныг хянан шалгах ажиллагааны явцад болон Цэцийн хуралдааны үед шалган

21 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолоо. Засгийн газар уг тогтоолын анхны төслийг 1992 оны 4 дүгээр сард боловсруулжээ. Тогтоолын төслийг эхлэн боловсруулахдаа Үндсэн хуулийн шаардлага хангахуйц ямар нэг судалгаанд тулгуурлалгүй хийж эхэлсэн байна. Төслийн эхийг боловсруулсан Засаг захиргааны яамны зохион байгуулагч Б.Шарбанди Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Би 24 дүгээр тогтоолын анхны төслийг 4 дүгээр сард хийгээд хадгалж байсан. Би төслийг санаачилгаараа бэлдсэн. Гэхдээ тодорхой хэмжээнд судалгаа хийсэн, нийлж нэгтгэх сумууд хэдэн онд байгуулагдсан болохыг тогтоосон. Түүнээс биш эдийн засгийн, хүн амын, тухайн нутгийн Хурлын болон иргэдийн санал авах зэрэг судалгаа хий гэсэн үүрэг өгсөн хүн байхгүй. Эхний төсөл хийхдээ аймгуудаас санал аваагүй. Судалгааны тухайд бол Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, хэлтсийн дарга Ж.Гомбожав аль нь ч чиглэл өгч тийм судалгаа хий гэсэн зүйл байхгүй. Төслөөс хойш аймгуудтай утсаар яриад нийлүүлэх нэгтгэх хот, хорооны талаар албан ёсоор саналаа ирүүлээч гэсэн” гэжээ. Засгийн газрын хэлтсээс аймгуудтай утсаар ярьж авсан судалгааг судлан үзэхэд 7 аймаг судалгаа явуулахдаа аль нь ч орон нутгийн Хурлын болон иргэдийн саналыг аваагүй, цөм аймгийн гүйцэтгэх захиргааны саналыг явуулжээ. Түүгээр ч барахгүй зарим аймаг “Тухайн нутгийн иргэдийн саналыг одоогоор аваагүй байна. Асуудлыг шийдэх үндэстэй бол нутгийн иргэд, оршин суугчдын саналыг авч эцсийн шийдвэр гаргах саналтай байна” гэдгээ тэмдэглэжээ. Уг тогтоолын сүүлчийн төслийг шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш 1992 оны 8 дугаар сард боловсруулжээ. Тэгэхдээ нэмэлт судалгаа хийгээгүй, нэмэлт судалгаа хийх талаар ямар нэг албан тушаалтан төсөл боловсруулж байгаа хүмүүст үүрэг болгож өгөөгүй байна. Засгийн газар уг тогтоолыг Улсын Их Хуралд өргөн барихын тулд Засгийн газрын албан ёсны хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь маргаантай бөгөөд уг тогтоолын төслийн талаар ярилцахдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан эсэхийг тодруулж авч үзээгүй зөвхөн ямар хот, хороодыг ямар сумтай нэгтгэхээ л ярилцжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5