Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

30 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа Монгол Улсын Засгийн газраар дамжуулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бичиг явуулжээ. Мөн 1992 оны 10 дугаар сарын 1-нд Зүүнбаян хотын өндөр настан С.Содномжамц 450 хүний гарын үсэг бүхий өргөн барих бичиг Засгийн газраар уламжлан Улсын Их Хуралд явуулжээ. Гэтэл Засгийн газар уг өргөн барих бичгийг Улсын Их Хуралд танилцуулалгүй 10 дугаар сарын 16-нд эзэнд нь уг хүсэлтээ аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргад тавих нь зүйтэй гэж буцаажээ. Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчид Хөвсгөл аймгийн Ханх хороог бие даасан сум болгох хүсэлтийг сүүлийн жилүүдэд маш олон удаа тавьж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 2 жилд гэхэд 1990 оны 12 дугаар сарын 5-нд Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд Ханх хорооны АХГЗ-ны хүсэлт, танилцуулга, хөдөлмөрчдийн хурлын протокол, хилийн цэс, тогтоолын төслийн хамт өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй тул 1991 оны 2 дугаар сарын 19-нд дахин Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж, Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарт хүсэлтээ холбогдох бүх материалын хамт тавьжээ. Энэ хүсэлт биелээгүй тул дахин 8 дугаар сарын 26-нд Улсын Их Хурлын дарга Н.Багабандид аймгийн комисс газар дээр нь ажилласан дүгнэлт судалгааны хамт хүсэлтээ тавьжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр маргагч Бугант компанийн ерөнхий захирал И.Бадарч хэлэхдээ: “Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг маргаангүй зөрчлөө. Миний сайн мэдэх Сэлэнгэ аймгийн Ерөө хорооны эдийн засгийн бүтцийг хүн амын байршлыг харгалзаагүй, орон нутгийн Хурал, иргэдийн санал алиныг нь ч аваагүй нь үүнийг нотолж байна” гэлээ. Цэцийн хуралдаан дээр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж хэлэхдээ: “1.Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг аймаг, нийслэл, сум, дүүрэг гэж заасан бөгөөд хот, хороо гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж үгүй болсон. 2. Засгийн газрын өргөн барьсан төсөл Үндсэн хуулийн 57, 58 дугаар зүйлийг зөрчсөн байсан ч Улсын Их Хурал энэ асуудлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байв. Үүнд Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дугаар заалтыг баримтлан шийдвэрлэсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5